Dark Light
Нийгэм | 2023-08-19

Нүүдэлчин фестивалийг CNN Richard Quest сурвалжиллаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол улсын хэмжээнд яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн үндэсний жагсаалтанд орсон өвүүдийг сурталчлан таниулах, хадгалан хамгаалах, өвлүүлэн уламжлуулахын тулд цогц арга хэмжээг үе шаттай авч байгаа бөгөөд энэхүү "НҮҮДЭЛЧИН" соёлын фестиваль "дэлхийн" гэх тодотголоор үргэлжлүүлж байгаа нь ч түүний нэг хэсэг юм. 

Цаашлаад Монгол Улсыг олон улсад сурталчлан таниулах стратеги төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд олон улсад сурталчилан түгээх мэдээллийн агуулга, төрөл, өнгө төрх, арга хэлбэрийг тодорхойлох, яамд агентлагийн мэдээлэл боловсруулалт, түгээлтийн уялдааг зохицуулах, нэгдсэн удирдлага зохион байгуулалтаар хангах зорилгоор Монгол Улсын олон улс дахь сурталчилгаа, мэдээллийн үндэсний хороог 2023 оны 3 сарын 22-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар байгуулан ахлан ажиллаж байна.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19