Dark Light
Нийгэм | 2023-08-19

Robot Challenge world 2023 тэмцээнд тавдугаар байрт шалгарлаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

БНХАУ-ын нийслэл Бээжин хотод 2023 оны 8-р сарын 11-13-ны  хооронд 2004 оноос хойш зохиогдсон Robot Challenge World 2023 тэмцээн амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. 

Тэмцээнд нийт 24 орны 3000 гаруй оролцогч, 1600 гаруй роботоор, 12 багц медалийн төлөө өрсөлдөж, 600 шүүгч шүүн дэнсэлж, 220 байгууллага хамтран ажилласан байна. Тэмцээний нээлтэнд 45 хүний бүрэлдэхүүнтэй Монголын багийн туршлагатай оролцогч багийн ахлагч Батзаяагийн удирдлага дор жагсан оролцжээ.

Монгол тэмүүлэл сургуулиас Б.Ариунболор, Г.Шинэ-Од багштай 14 сурагч, Шинэ эрин сургуулиас Г.Идэржаргал багштай 4 сурагч 7 төрөлд оролцож:  Mega sumo-adult төрөлд оролцсон багш Г. Шинэ-Од эхний өдөр 2-р байранд орж мөнгөн медаль хүртжээ.

Тэмцээний 3 дах буюу сүүлийн өдөр манай 2 баг-сурагчид Robot rugby-senior төрөлд урамтай сайн оролцож алт, хүрэл медалийн эзэд болж, Монгол тэмүүлэл сургуулийнхаа нэрийг олон улсын тавцанд өндөрөөр үнэлүүлж чадлаа. 

Шинэ эрин сургуулийн баг 25 багаас 5-р байрт орж амжилттай сайхан оролцлоо.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19