Dark Light
Нийгэм | 2023-08-21

Цэцэрлэгийн цахим бүртгэл дууслаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2023-2024 оны хичээлийн жилийн нийслэлийн цэцэрлэгийн цахим бүртгэл хаагдлаа. Бүртгэлийн үр дүнг нэгтгэсэн байдлыг БШУЯ-наас танилцуулж байна. Тодруулбал, нийслэлийн хэмжээнд 116.337 хүүхдийн хүсэлт ирсэн байна.

Үүнээс цэцэрлэгт хамруулах шаардлагатай гэсэн 111.253 хүүхэд байгаа бол харин хамруулахгүй гэсэн 786 хүүхэд байна. Мөн Уламжлалт аргаар бүртгүүлсэн 4288 хүүхэд байгаа аж.

Тэгвэл цэцэрлэгт хамруулах боломжгүй гэсэн хүүхдүүдийн эцэг эхчүүдээс ирүүлсэн шалтгааныг харвал 118 нь гэрээр харах, 19 нь хилийн чанадад байгаа гэсэн бол үлдсэн 659 нь бусад шалтгаантай гэжээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19