Dark Light
Нийгэм | 2023-08-21

П.Сайнзориг: Нэг бөхөөс допинг илэрсэн, нэрийг нь зарлах боломжгүй

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Үндэсний их баяр наадмаар дөрвөөс дээш давсан бөхчүүдийн допингийн шинжилгээний хариу мэдээллийн талаар Үндэсний бөхийн салбар хорооны комиссын дарга П.Сайнзориг хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө. 

Тэрбээр: 

"Допингийн шинжилгээний урьдчилсан хариу долоодугаар сарын 27-ны өдөр ирсэн. Баталгаажуулалт хийгдээд өнөөдөр албан ёсны хариу ирсэн тул та бүхэнд мэдээлэл хийж байна.  Нийт 32 бөхөөс шинжилгээ авсан. 31 бөхийн шинжилгээний хариу сөрөг буюу ямар нэг асуудал байхгүй. Нэг бөхөөс допинг илэрсэн. Допинг илэрсэн бөхийн нэрийг одоогоор зарлах боломжгүй. Учир нь тухайн бөхөд эхлээд шинжилгээний хариуг танилцуулна. Б сорьцоо өгсний дараагаар шинжилгээний хариу эцэслэгдэнэ. Үүний дараа олон нийтэд зарлана" гэв. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19