Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл энэ оны эхний хагас жилд урьдчилсан гүйцэтгэлээр 13.2 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 4.6 (54.2 хувь) их наяд төгрөгөөр өслөө.
Үүнд уул уурхай олборлолт 3.7 (67.3 хувь) их наяд, боловсруулах үйлдвэрлэл 691 (31.3 хувь) тэрбум төгрөгөөр өссөн нь нөлөөлжээ. Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл энэ оны эхний хагас жилд урьдчилсан гүйцэтгэлээр 9.2 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 3.7 (67.3 хувь) их наяд төгрөгөөр өсөхөд чулуун болон хүрэн нүүрс олборлолт 2.5 (3.7дахин) их наяд, газрын тос олборлолт 611.6 (27дахин) тэрбум төгрөгөөр өссөн нь нөлөөлсөн байна. Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт зэсийн баяжмал, хүрэн нүүрс, хайлуур жоншны баяжмал, мөнгөний баяжмал, газрын тос, чулуун нүүрс, баяжуулсан нүүрсний биет хэмжээ 27.3 хувиас 32.8 дахин өсөж, харин хайлуур жонш, цайрын баяжмал, цэвэршүүлээгүй алт, төмрийн хүдэр өмнөх оны мөн үеийнхээс 5.6–51.4хувиар буурчээ.
Аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн 2023 оны эхний хагас жилд урьдчилсан гүйцэтгэлээр 21.6 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 10 (86 хувь) их наяд төгрөгөөр өслөө. Үүнд уул уурхай, олборлолтын салбарын борлуулалт 8.7 (2.1 дахин) их наяд, боловсруулах салбарын борлуулалт 1.1 (39.2 хувь) их наяд төгрөгөөр өссөн нь нөлөөлжээ. Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн өмнөх оны мөн үеийнхээс 8.7 (2.1 дахин) их наяд төгрөгөөр өсөхөд нүүрс олборлолтын салбарын борлуулалт 7.4 (4.8 дахин) их наяд, металлын хүдэр олборлолт 543.3 ( 9.2 хувь) тэрбум төгрөгөөр өссөн нөлөөлжээ.
Гадаад зах зээлд энэ оны эхний хагас жилд урьдчилсан гүйцэтгэлээр 15.4 их наяд төгрөгийн борлуулалт хийсний 14.8 их наяд нь уул уурхай, олборлох салбарынх гэдгийг ҮСХ мэдээллээ. Уул уурхайн бүтээгдэхүүний гадаад борлуулалтын 58.7 хувийг нүүрс, 36 хувийг металлын хүдэр, 4.2 хувийг газрын тос олборлолтын, 1.1 хувийг бусад ашигт малтмал олборлолтын салбар эзэлж байв.
АДМИН







Нийгэм




