Dark Light
Нийгэм | 2023-08-21

УИХ-ын дарга Г.Занданшатар Өргөмжит консул Филиппе Кахенийг хүлээн авч уулзав

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр Люксембург дахь Монгол Улсын Өргөмжит консул Филиппе Кахенийг хүлээн авч уулзлаа.

Талууд хоёр улсын харилцааг бэхжүүлэх, худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг өргөжүүлэх хүрээнд ярилцаж, санал солилцов.

УИХ-ын дарга Г.Занданшатар Европын Холбоо манай улстай ардчилал, хүний эрх, эрх чөлөө болон чөлөөт зах зээлийн эдийн засгийг дээдлэх үнэт зүйлсээрээ нэгддэг, Монгол Улсын гуравдагч хөрш гэдгийг онцлоод Өргөмжит консул Филиппе Кахенийг хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байгааг тэмдэглэсэн юм. Цаашид хоёр талын хамтын ажиллагааг эдийн засаг, хөрөнгө оруулалтын агуулгаар баяжуулан хөгжүүлж, сэргээгдэх эрчим хүч, ногоон хөгжлийн салбар болон нүүрстөрөгчийн зах зээлд хамтран ажиллах өргөн боломж байгааг талууд санал нэгтэй илэрхийллээ.

Уулзалтад Монгол Улсаас Люксембургийн Их Гүнт Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Л.Болд болон албаны бусад хүмүүс байлцав хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19