Dark Light
Нийгэм | 2023-08-21

Улсын хэмжээнд АИ-92 шатахууны 39 хоногийн нөөцтэй байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Улсын хэмжээнд наймдугаар сарын 17-ны өдрийн байдлаар нийт 166,703 тн шатахууны нөөцтэй байгаагаас А-80 автобензин 3,333 тн буюу 20 хоногийн, АИ-92 автобензин 48,835 тн буюу 39 хоногийн, АИ-95 автобензин 3,063 тн буюу 23 хоногийн, ДТ 106,448 тн буюу 43 хоногийн, онгоцны түлшний 26 хоногийн нөөцтэй байна.

Улаанбаатар хотын хэмжээнд нийт 99,043 тн шатахууны үлдэгдэлтэй байгаагаас А-80 автобензин 945 тн, АИ-92 автобензин 34,790 тн буюу 37 хоногийн, АИ-95 автобензин 1,762 тн буюу 24 хоногийн, ДТ 56,952 тн буюу 47 хоногийн хэвийн нөөцтэй байна.

"Манай улс он гарсаар нийт 1,560.4 мян.тн газрын тосны бүтээгдэхүүн импортолсон. Үүнд А-80 автобензин 17.3 мян.тн, АИ-92 автобензин 447.3 мян.тн, АИ-95/98 автобензин 11.7 мян.тн, ДТ 872.2 мян.тн, онгоцны түлш 33.6 мян.тн, Жет А-1 32.9 мян.тн, бусад 145.3 мян.тн байна" гэж УУХҮЯ-аас мэдээлэв.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19