Dark Light
Нийгэм | 2023-08-21

Үс засуулбал өнгө зүс сайжирна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

БИЛГИЙН ТООЛЛЫН 6

2023.08.22 / МЯГМАР ГАРАГ

НАМРЫН ТЭРГҮҮН ЦАГААН БИЧ САРЫН

ДОЛООН УЛААН ХАР ХУЛГАНА ӨДӨР

Үс засуулбал: Өнгө зүс сайжирна

Наран ургах, шингэх: 05.56-19.54

Барилдлага: Хүчин төгсөх

Шүтэн барилдлага: Мунхрахуй

Суудал: Ус

Аргын тооллын 8 сарын 22, Ангараг гараг. Билгийн тооллын 22, Салхины эх одтой, хар хулгана өдөр. Өдрийн наран 5 цаг 56 минутад мандан, 19 цаг 54 минутад жаргана. Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын авшиг авах, шинэ гэр ба байр авах, гарагийг тахих, хүүхэд үрчлэн авах, хур оруулах, дархны үйлд сайн. Улааны үйл, төлгө тавих, морь уралдах, хэншүү хярвас гаргахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс сайжирна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19