Dark Light
Нийгэм | 2023-08-22

БГД-т хичээлийн шинэ жилийг угтан их цэвэрлэгээ хийлээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Энэ сарын 18-19-ний өдрүүдэд БГД-ийн нутаг дэвсгэрт хичээлийн шинэ жилийг угтсан 90 минутын бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгууллаа. Тодруулбал, Улаанбаатар хотын ерөнхий менежерийн 2023 оны 06 дугаар сарын 26-ны  өдрийн А/174 тушаал, БГД-ийн Засаг даргын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А/283 дугаар захирамжийн хүрээнд Хичээлийн шинэ жилийг угтсан их цэвэрлэгээг дүүргийн нутаг дэвсгэрт зохион байгуулсан бөгөөд их цэвэрлэгээнд 2430 аж ахуйн нэгж байгууллагын 5204 ажилтан албан хаагч, 271 СӨХ оролцож, нийт 1240 га талбайг цэвэрлэн  135 тонн хог хаягдлыг 43 рейсээр ачиж тээвэрлэсэн байна.

Мөн "Баянгол Шинэ Өргөө" ААТҮГ-ын Зам талбайн 2 дугаар бригад "Байгаль эх" хөшөө цогцолбор, "Энэбишийн хөшөө" дурсгалыг угааж цэвэрлэснээс гадна:

- Автобусны буудал

- Тэмдэг тэмдэглэгээ

- Сандал

- Саравч

- Хогийн сав

- Цэцгийн мандлын сав зэргийг угааж цэвэрлэлээ.

May be an image of 6 people and text


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19