Dark Light
Нийгэм | 2023-08-22

Монгол, Хятадын залуу дипломатчидын солилцоо сэргэв

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг 2023 оны 8 дугаар сарын 21-ний өдөр БНХАУ-ын Гадаад хэргийн яамны залуу дипломатчидыг хүлээн авч уулзав.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол, Хятадын иж бүрэн стратегийн түншлэлд тулгуурласан бүх талын хамтын ажиллагаа идэвхтэй өрнөж байгааг  тэмдэглэж, сайн хөршийн найрсаг харилцааг цаашид өргөжүүлэхэд хоёр орны дипломатчидын оруулж буй хувь нэмрийг өндрөөр үнэлэн, залуу дипломатчид энэ хамтын ажиллагааг шинэ эринд хөгжүүлэхэд чухал үүрэгтэй болохыг онцлов.

Хятадын залуу дипломатчид Монгол Улсын Гадаад харилцааны яам болон БНХАУ-ын Гадаад хэргийн яам хоорондын хамтын ажиллагааны хүрээнд 2023 оны 8 дугаар 21-24-ний өдрүүдэд Монгол Улсад зочилж байгаа бөгөөд нийслэл Улаанбаатар хот болон орон нутгийн бүтээн байгуулалт, монгол түүх, соёл, ахуйтай танилцана.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19