Dark Light
Нийгэм | 2023-08-22

Дорноговь аймагт хүчтэй шороон шуурга шуурч 24 гэр нурж эвдэрчээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Дорноговь аймагт хүчтэй шороон шуурга болжээ. Сайншанд сумын 2,6,8 дугаар баг, Сайхандулаан сумын 1 дүгээр баг 08.20-ны өдрийн 22:50 цагийн орчим 18-25 м/с хүртэл хүчтэй түр зуурын шороон шуурга шуурсны улмаас гэр нурж, байшингийн дээвэр хууларчээ.

Шуурганд Сайншанд суманд 18, Сайхандулаан суманд 8, нийт 24 өрхийн 24 гэр нурж эвдэрсэн бөгөөд мөн Сайншанд суманд 9 хүлэмж, 2 байшингийн дээврийн төмөр хууларч, 1 автомашин, 1 байшингийн цонх хагарсан. 

Наймдугаар сарын 21-ний өдөр тус сумдын багийн Засаг дарга нараар ахлуулсан ажлын хэсэг тухайн айл, өрхүүдэд очиж нөхцөл байдалтай нь танилцсан байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19