Dark Light
Нийгэм | 2023-08-22

Нэгдүгээр ангийн цахим бүртгэл энэ сарын 25-ны өдрийг дуустал үргэлжилнэ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2023-2024 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид элсэх сурагчдын цахим бүртгэл энэ өдрүүдэд үргэлжилж байна. 

Сургуулийн хийсэн хуваарилалтын дагуу эцэг эх, асран хамгаалагчид E Mongolia системээр дамжуулан баталгаажуулалт хийх ёстой. 62 мянган хүүхдийг бүртгэх боломжтой гэж сургууль нь баталгаажуулах эрх нээсэн бол тэдний ердөө  23 мянган хүүхдийн эцэг эх, асран хамгаалагч л суудлаа баталгаажуулаад байна. 

Сургууль нь түр түдгэлзүүлсэн, хянагдаж байгаа, бүртгэхээс татгалзсан хүүхдүүд сургуулийн элсэлтийн комисст хандана уу. Нэгдүгээр ангийн цахим бүртгэл энэ сарын 25-ны өдрийг дуустал үргэлжилнэ.

May be an image of blueprint, floor plan and text


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19