"Улаанбаатар 2023" Зүүн Азийн залуучуудын наадмын чөлөөт бөхийн тэмцээний хоёр дахь өдөр Степпе Аренад болж байна.
Эмэгтэйчүүдийн 53 кг-ын жингийн эхний тойрогт Монголын шигшээ багийн тамирчин М.Үүртуяа БНСУ-ын тамирчин Парк Инсутай барилдлаа. Уг барилдааны эхний үед Монголын тамирчин 5:1 харьцаагаар хошуучилж яваад цэвэр ялсан бол 46 кг-ын жинд Б.Хулан мөн БНСУ-ын тамирчин Кан Минжиг 9:0-ээр хожиж цэвэр ялалт байгууллаа.

АДМИН







Нийгэм




