Dark Light
Нийгэм | 2023-08-22

11 сонсогч Энэтхэг улсад засгийн газрын тэтгэлгээр суралцах боллоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны дэмжлэгтэйгээр тус улсын Шинжлэн магадлахуйн үндэсний их сургууль, Дотоод хэргийн  их сургууль хамтран кибер аюулгүй байдлын хос хөтөлбөр хэрэгжүүлэх, багш, судлаачийг чадавхжуулах чиглэлээр тодорхой ажлуудыг төлөвлөн ажиллаж байна. 

Хамтын ажиллагааны хүрээнд  манай улсад эрэлт хэрэгцээтэй байгаа БНЭУ-ын Гужарат мужийн Ахмедабад хотын Шинжлэн магадлахуйн үндэсний их сургуулийн Компьютерын инженерчлэл-Кибер аюулгүй байдал, Шинжлэн магадлахуйн бакалаврын сургалтын хөтөлбөрт Дотоод хэргийн их сургуулийн Шинжлэн магадлахуйн институтийн  11-н сонсогчийг тус улсын Засгийн газрын тэтгэлгээр суралцуулах боллоо. 

Үүнтэй холбогдуулан Дотоод хэргийн их сургуулийн захирлын тушаалыг сонсогчид, эцэг эхчүүдийн төлөөлөлд танилцуулан гадаад улсад суралцуулах тухай гурвалсан гэрээнд гарын үсэг зурах үйл ажиллагааг Их сургуулийн хурлын танхимд зохион байгуулсан юм.  

Энэхүү үйл ажиллагаанд Их сургуулийн Шинжлэн магадлахуйн институтийн захирал, доктор, дэд профессор, цагдаагийн дэд хурандаа Б.Лхагвасүрэн, Гадаад харилцаа, хамтын ажиллагааны албаны дарга, цагдаагийн дэд хурандаа Г.Мөнгөншагай,  Шүүх шинжилгээний ерөнхий газрын Сургалт, судалгаа хөгжүүлэлтийн төвийн дарга бөгөөд Эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор, цагдаагийн хошууч М.Түмэннаст нар оролцов. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19