Dark Light
Нийгэм | 2023-08-22

Өвөрхангай аймаг 30.240 га талбай бүхий ойд хортон шавьжны устгал хийжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Энэ жил Өвөрхангай аймагт 30.240 га талбай бүхий ойд хортон шавьжны устгал хийж байна.

Ойн сан бүхий Бат-Өлзий, Хужирт, Хархорин, Зүүнбаян-Улаан, Уянга, Хайрхандулаан суманд ойн хөнөөлт шавьжтай тэмцэх ажлыг “Гранд форест” ХХК, “Хатант форест” ХХК гүйцэтгэж байгаа ба 20 мянган га талбайд aвиамикробиологийн аргаар буюу агаараар, 10.240 га талбайд гар аргаар устгал явуулж байгаа юм.

Үүнд Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн дагуу ой бүхий сумдын төсөвт тусгагдсан байгаль орчныг хамгаалах нөхөн сэргээх арга хэмжээний зардлаас 409.5 сая төгрөг зарцууллаа.

Өвөрхангай аймаг 175 мянган га шилмүүст ой, 126 мянган га заган ойтой. Энэ жилийн хувьд эгэл бийрэн сүүлт эрвээхэй, шилмүүс хуйлагч, якобсоны төөлүүрч хорхой зэрэг хортон шавжууд ой модонд голомтлон тархаад байгааг 2023 оны 5 дугаар сард зохион байгуулсан ойн судалгаагаагаар тогтоожээ. 

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19