Dark Light
Нийгэм | 2023-08-22

ЦЕГ: Цахим орчинд хууль бус сугалаа явуулсан иргэн "Г"-г шалгаж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Цахим орчинд "Япон даруулгатай хувцас" нэртэй хуудсаас Mercedes Benz G500 автомашины сугалааг зохион байгуулсан. Ингэхдээ, 5000 иргэн тус бүр 50 мянган төгрөгөөр оролцож, нэг нь тухайн машиныг хожино хэмээн танилцуулсан. Мөн гар утас, мөнгөн аяга, бэлэн мөнгө зэргээр нийт 23 азтан шалгаруулах байв.

Тэгвэл, Баянзүрх дүүргийн Цагдаагийн газраас иргэн Г-ын цахим орчинд явуулсан харьяа дүүргийн Татварын хэлтэст бүртгүүлээгүй сугалаа зохион байгуулах зөрчлийн шинжтэй үйлдлийг Зөрчлийн тухай хуулийн 10.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар зөрчлийн гомдол, мэдээлэлд хүлээн авч шалгаж эхэлсэн байна.

Тэрбээр мөн өөрийн цахим хуудсаар "Сугалаанд мөнгөө хийсэн нийт хүний мөнгийг маргааш орой 23 цаг гэхэд шилжүүлсэн данс руу нь буцаалт хийнэ. ОДОО мөнгө хийж болохгүй шүү!" хэмээн нийтэлжээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19