Dark Light
Нийгэм | 2023-08-22

Элчин сайд С.Золжаргал Итгэмжлэх жуух бичгээ гардуулав

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол Улсаас Бүгд Найрамдах Куба Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Сэсээрийн Золжаргал энэ сарын 21-нд тус улсын Гадаад хэргийн дэд сайд Элио Родригестэй уулзаж, Итгэмжлэх жуух бичгийнхээ хувийг гардуулав.

Уулзалтын үеэр Элчин сайд С.Золжаргал уламжлалт түүхэн харилцаатай Монгол, Кубын найрсаг харилцааг бодит агуулгаар бэхжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлж, ирэх сард Куба Улсын даргалан зохион байгуулж буй Хөгжиж буй орнуудын 77-гийн бүлгийн Дээд хэмжээний уулзалтад амжилт хүссэн юм.

Дэд сайд Э.Родригес Хөгжиж буй орнуудын 77-гийн бүлгийн Дээд хэмжээний уулзалтын бэлтгэлийн талаар товч мэдээлэл өгч, цаашид хоёр улс шинжлэх ухаан, дээд боловсрол, эдийн засаг, худалдааны салбарт үр ашигтай хамтран ажиллах нөөц бололцоо байгааг тэмдэглэв. Түүнчлэн тэрээр Элчин сайдын ажилд амжилт хүсэж, Кубын Гадаад хэргийн яамны зүгээс бүх талын дэмжлэг үзүүлэн хамтран ажиллах болно гэдгээ илэрхийлэв.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19