Dark Light
Нийгэм | 2023-08-22

4Х400 метрийн буухиад хүрэл медаль хүртлээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Зүүн Азийн залуучуудын наадмын хөнгөн атлетикийн тэмцээн Налайх дүүрэгт үргэлжилж, Монголын эрэгтэй баг бөөрөнцөг түлхэлт болон 4х400 метрийн холимог буухиа уралдаанаас медаль хүртлээ.

4х400 метрийн холимог буухиад БНХАУ-ын баг 3.32.63 минутын амжилтаар түрүүлж, Хонконгийн баг 3.40.83 амжилтаар удаалсан бол Монголын баг 3.54.51 амжилтаар хүрэл медаль хүртэв. БНСУ-ын баг алдаа гарган дөрөвт орлоо.

Эрэгтэйчүүдийн бөөрөнцөг түлхэлтэд С.Цэрэнжамц хүрэл медаль хүртээд байгаа.

Түүнчлэн, эмэгтэй 3000м-ийн гүйлтэд Д.Ганцэцэг мөнгө, эмэгтэйчүүдийн 1500 м-т Б.Сэлэнгэ хүрэл медаль авсан билээ. Ингэснээр манай хөнгөнийхөн 1 мөнгө, 3 хүрэл медаль аваад байгааг МҮОХ мэдээлэв. 

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19