Dark Light
Нийгэм | 2023-08-22

Ромын Папын айлчлалын үеэр зарим замын хөдөлгөөнийг хязгаарлана

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Ромын Пап Францис Монгол Улсад есдүгээр сарын 1-нд айлчлахтай холбоотойгоор замын хөдөлгөөнийг хаах аж.

Энэ талаар ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Б.Очирбат:

 "Есдүгээр сарын 1-4-ний хооронд Ромын Папын айлчлал хуульд заасны дагуу өндөр зэрэглэлээр зохион байгуулагдана. Айлчлалын үеэр цагдаагийн байгууллагаас хамгаалалт гарч, тодорхой цагуудад Ромын Папын явах маршрутын дагуу хөдөлгөөнийг хязгаарлах зохицуулалт хийгдэнэ. 

Айлчлалтай холбоотой болон бусад байдлаас шалтгаалан замын түгжрэл үүсэж, хөдөлгөөн зогсож болзошгүй тул цагдаагийн алба хаагчийн шаардлагыг биелүүлж, стресс бухимдалгүй, бие биеэ хүндэтгэж хөдөлгөөнд оролцохыг иргэд, жолооч нарт зөвлөе" гэв.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19