Dark Light
Нийгэм | 2023-08-22

Шивээхүрэн-Сэхэ боомтын төмөр замыг дөрөвдүгээр улиралд ашиглалтад оруулна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өнгөрсөн тавдугаар сард эхлүүлсэн баруун босоо чиглэлийн төмөр замын эхлэл Шивээхүрэн-Сэхэ боомтын төмөр замын бүтээн байгуулалтыг төлөвлөгөөний дагуу ирэх  IV улиралд ашиглалтад оруулна.

Энэ төмөр зам ашиглалтанд орсноор Шивээхүрэн боомтын нүүрсний экспорт 2 дахин нэмэгдэж, жилдээ 20-25 сая тн нүүрс экспортлох боломжтой болохыг ЗТХЯ мэдээлэв.

Монгол Улсын Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогын Боомтын сэргэлтийн хүрээнд хилийн боомтуудыг төмөр зам болон хатуу хучилттай авто замаар үе шаттайгаар бүрэн холбон, тээвэр, логистикийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэн ачаа тээврийн урсгалыг сайжруулж, цаашид транзит улс болох суурь нөхцөлийг бүрдүүлэх зорилт тавиад байгаа билээ. 

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19