Dark Light
Нийгэм | 2023-08-22

Үс засуулбал хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

БИЛГИЙН ТООЛЛЫН 7

2023.08.23 / ЛХАГВА ГАРАГ

НАМРЫН ТЭРГҮҮН ЦАГААН БИЧ САРЫН

ЗУРГААН ЦАГААН ХАРАГЧИН ҮХЭР ӨДӨР

Үс засуулбал: Хэл ам,хэрүүл тэмцэл ирнэ.

Наран ургах, шингэх: 05.57-19.52

Барилдлага: Үхэх

Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй

Суудал: Уул

Аргын тооллын 8 сарын 23, Буд гараг. Билгийн тооллын 7, Онгоц одтой, харагчин үхэр өдөр. Өдрийн наран 5 цаг 57 минутад мандан, 19 цаг 52 минутад жаргана. Тухайн өдөр тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, угаал үйлдэх, мал арилжих, гэр бүрэхэд сайн. Улааны үйлд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Хохимой өдөр. Халуун эгэх улирал (18ц 15м) эхэлнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19