Dark Light
Нийгэм | 2023-08-23

Зуслангийн бүсэд орц гаргах ажил үргэлжилж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Нийслэлийн ногоон бүсэд иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх, зуслангийн орц гарцыг нэмэгдүүлэх, газар ашиглалтыг сайжруулах, зорилгоор Газар өмчлөлийн хэлтэс Чингэлтэй дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэр Шадивлангийн аманд  дараах ажлууд үе шатлалтайгаар явагдаж байна.

Ингэсэнээр: 

- Хээрийн судалгаа хийж, зөрчил арилгахаар мэдэгдэх хуудас өгсөн иргэдийн хашааг  татуулан, буцаан төлөвлөлтийн дагуу барих  

- Бодит байдалтай уялдуулан нэгж талбар бүр орц, гарцтай байх, түргэн тусламж, онцгой байдлын үед чөлөөтэй орж гарах боломжийг бүрдүүлэх үүднээс шаардлагатай бол хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний тодотголын ажлын төлөвлөлтөд өөрчлөлт оруулж, хэрэгжүүлэх

- Ойн сан бүхий газарт барьсан хашааг буулгаж, хүчингүй болгох мэдэгдлийг хүргүүлж, зөрчлийг арилгах 

- Газрын кадастрын мэдээллийн санд бүртгэлтэй кадастрын зурганд өөрчлөлт оруулах, хүчингүй болгох иргэдийн бүрэн  судалгааг гаргах юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19