Dark Light
Нийгэм | 2023-08-23

Удирдлагын академиас “Орхон” их сургууль хүртэлх замыг хааж, хучилт хийнэ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хан-Уул дүүргийн 19-р хороо Богд Жавзандамба хутагтын гудамж буюу Удирдлагын академийн уулзвараас “Орхон” их сургууль хүртэлх авто замын хөдөлгөөнийг хязгаарлаж, засварын ажил гүйцэтгэх гэж байна.

Тодруулбал, өнөөдөр буюу наймдугаар сарын 23-ны 23:00 цагаас 28-ны 06:00 цагийн хооронд хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэх юм. Мөн тэгш байдал алдагдсан, суулт үүссэн авто замын хашлагыг асфальт бетон хучилтын түвшинд тааруулан засварлах, инженерийн шугам сүлжээний худгийн тагийн түвшинг тааруулах, зорчих хэсэгт асфальт бетон хучилтын ажил хийнэ.

Иймд дээрх хугацаанд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон, замын хөдөлгөөнд оролцоно уу.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19