Dark Light
Нийгэм | 2023-08-23

60 багш “GOOGLE” certified trainer сургалтад хамрагдаж төгслөө

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Google” компани Монгол Улсын боловсролын салбарт 10,000 багшийг цахим ур чадвартай болгох хөтөлбөр хэрэгжүүлэх ажил эхэлж эхний 60 багшийн сургалтыг амжилттай зохион байгууллаа. Сургалтад "MEDLE" цахим сургуулийн багш нар болон "Teach for Mongolia" хөтөлбөрийн залуу багш нар хамрагдлаа. 

Эдгээр багш нар цахим танхим хосолсон сургалтад хамрагдан 

- Цахим хэрэглэгдэхүүнийг үр дүнтэй ашиглах

- Хувь хүнд тохирсон сургалтын загварыг бий болгох

- Цагийн менежментийг зөв боловсруулах

- Эцэг эх, асран хамгаалагч нартай холбоо тогтоох

- Сурагч бүрийн сургалтын чанарыг зөв тодорхойлох зэрэг ур чадварыг эзэмшлээ.

Эдгээр сургалтад хамрагдсан багш нар нь "Google for education"-ий advanced түвшин буюу Google Certified Educator Level 2 шалгалтыг өгч хангалттай үнэлгээ авснаар албан ёсны сургагч багш болох юм. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19