Dark Light
Нийгэм | 2023-08-24

Хичээлийн жилийн бүтцийг шинэчлэн баталлаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын хичээл сургалтын үйл ажиллагааг 9 дүгээр сарын 1-ний өдөр эхлүүлэх хуулийн зохицуулалттай. Харин хичээлийн жилийн бүтцийг боловсрол, шинжлэх ухааны сайд баталдаг. Тэгвэл сайдын 2023 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн А/388 дугаар тушаалаар хичээлийн жилийн бүтцийг шинэчлэн баталлаа. 

Дэлхийн 200 гаруй улсын ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн үргэлжлэх хугацааг авч үзвэл бага боловсролын хувьд нийт улс орнуудын 61,1 хувь нь 38 долоо хоног,  суурь боловсролын хувьд нийт улс орнуудын 68,4 хувь нь 36-40  долоо хоног, бүрэн дунд боловсролын хувьд 73,8 хувь нь 36-40 долоо хоног хичээллэж байна. 

2023 оны 7 дугаар сард УИХ-аас баталсан "Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуульд хичээлийн жил нь 9 дүгээр сарын 1-ний өдрөөс дараа оны 6 дугаар сарын 15-ны өдрийн хүртэл үргэлжилнэ. Ерөнхий боловсролын сургуулийн суралцагч хичээлийн жилийн хугацаанд 170-185 хоног хичээллэнэ гэж тус тус заасан.

Иймд Боловсрол, шинжлэх ухааны сайдын тушаалаар хичээлийн жилийн бүтцийг 4 улиралтай байхаар шинэчлэн баталж байна.

May be an image of text that says '2023-2024 oHbl xи433лийH жилийH 6yT3u I yлиpaл I-II aHrи II yлиpaл III-V aHrи yлиpaл IV yлиpaл VI.01 VI-IX aHrи XI.06-XI.12 1.08-1.28 X-XII aHrи IV.01-IV.07 VI.08 I.15-I.28 VI.15'


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19