Dark Light
Нийгэм | 2023-08-24

НҮБ-ын ХХААБ-ын Суурин төлөөлөгч Винод Ахужа-г “Найрамдал” медалиар шагнав

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол Улс НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагад гишүүнээр элссэний 50 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар Монгол дахь НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Суурин төлөөлөгч Винод Ахужа-г “Найрамдал” медалиар шагнасныг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг 2023 оны 8 дугаар сарын 21-ний өдөр гардуулан өглөө.

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага нь ихээхэн үүрэг гүйцэтгэж, өнгөрсөн 50 жилийн хугацаанд 200 гаруй төсөл, хөтөлбөрийг манай улсад хэрэгжүүлсэн билээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19