Dark Light
Нийгэм | 2023-08-24

Төв аймагт боомын хүний өвчлөлийн нэг тохиолдол бүртгэгдлээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2023 оны 08 сарын 21-нд Төв аймгийн Мөнгөнморьт суманд малын боомын өвчлөл бүргэгдсэн голомтоос 1 хүн боомын халдвар авч өвчилсөн болох нь 2023.08.23-ны өдөр ЗӨСҮТ-д хийгдсэн лабораторийн шинжилгээгээр батлагдлаа.

ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ХАРИУ АРГА ХЭМЖЭЭ:

- Уг тохиолдлыг Багануур дүүргийн Нэгдсэн эмнэлэгт тусгаарлаж, эмчилгээ хийгдэж байна.

- Голомтын тандалт судалгааг өргөжүүлэн, халдварын эх уурхай, халдвар дамжих хүчин зүйлсийг тогтоон, голомтын эцсийн халдваргүйжүүлэлт хийгдэж байна.

- Тус суманд 2023 оны 08 дугаар сарын 21-нд сумын Засаг даргын захирамжаар хязгаарлалтын дэглэм тогтоосон байна.

БООМ ӨВЧНӨӨС СЭРГИЙЛЭХ ЗӨВЛӨМЖ:

Боомоор өвчилсөн, үхсэн мал амьтан, тэдгээрийн сэг зэм, боомын үүсгэгч агуулсан хөрс өвчний эх уурхай болдог. Тиймээс шалтгаан нь тодорхойгүй болон боомоор үхсэн малыг өвчихгүй, махыг ашиглахгүй, өвчтэй малын хашаа, хороо, өтөг бууцтай харьцахгүй байхыг Зоонозын Өвчин Судлалын Үндэсний төвөөс зөвлөж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19