Dark Light
Нийгэм | 2023-08-24

Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл дуусахад 1 хоног үлдлээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн 1-р ангийн элсэлтийн цахим бүртгэл 2023 оны 08-р сарын 15-ны өдрийн 09:00 цагаас 2023 оны 08-р сарын 25-ны 17:00 цаг хүртэл хүлээн авна.

Нийт бүртгэл хамрагдах боломжтой  64,257 хүүхдээс 27,114 хүүхэд бүртгэлээ баталгаажуулсан байна. Тиймээс 08/25-ны дотор e-mongolia  систем рүүгээ орж  бүртгэлээ баталгаажуулаарай.

Бүртгэл баталгаажуулахад ТҮР ТҮДГЭЛЗҮҮЛСЭН, БҮРТГЭХЭЭС ТАТГАЛЗСАН гэсэн төлөвүүд байвал тухайн сургуулийн элсэлтийн комисст хандаарай.

ХАМРАН СУРГАХ ТОЙРОГ ТОДОРХОЙГҮЙ гэсэн төлөв байвал шилжилт хөдөлгөөн хийсний улмаас сургууль тодорхойгүй байгаа тул шилжилт хөдөлгөөн хийснээс 24 цагийн дараа дахин орж шалгаарай.

ХЯНАГДАЖ БАЙГАА гэсэн төлөвтэй бол таны хүүхдийн мэдээллийг элсэгчээр бүртгэх эсэх шийдвэр дээр ажиллаж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19