Dark Light
Нийгэм | 2023-08-24

Элэг шилжүүлэн суулгах мэс заслын 113,6 сая төгрөг бүхий төлбөрийг 5 сая болгож бууруулжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Эрүүл мэндийн даатгалын сангаас олгох санхүүжилтийн чиглэлээр хэрэгжиж байгаа журам, тогтоолуудад шаардлагатай өөрчлөлтүүдийг Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн энэ оны зургаадугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаар баталжээ.

Уг өөрчлөлтөд өндөр өртөгтэй тусламж, үйлчилгээнд төлөх иргэдийн төлөх төлбөрийн хэмжээг бууруулсан байна. Үүнээс элэг шилжүүлэн суулгах тусламж, үйлчилгээний төлбөрийн хэмжээ 113,6 сая төгрөг бөгөөд иргэн, даатгуулагч хувиасаа 28,4 сая төгрөг төлдөг байсан бол шинэчилсэн тогтоолоор иргэний төлөх хэмжээ 5 сая төгрөг болгож бууруулжээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19