Dark Light
Нийгэм | 2023-08-24

Олон улсын цэргийн сэтгүүлчдэд түүх, уламжлалаа сурталчиллаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол Улсын Зэвсэгт хүчин, Канад Улсын Зэвсэгт хүчний хамтарсан “Цэргийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах нь” сэдэвт олон улсын сургалт амжилттай явагдаж байна. Монгол Улсын Зэвсэгт хүчин нь цэргийн алба хаагчдынхаа сургалт бэлтгэл, мэдлэг чадварт чиглэсэн олон улсын болон хамтарсан сургалтуудыг дэлхийн орнуудын Зэвсэгт хүчинтэй хамтран хэрэгжүүлж ирсний нэг нь цэргийн сэтгүүлчдийг чадавхжуулах энэхүү сургалт юм. 

Сургалтаар оролцогч долоон орны цэргийн сэтгүүлч нар туршлага сургамж, мэдээллээ хуваалцаж, дэлхийн орнуудын Зэвсэгт хүчний сурталчилгааны талаар олон талын мэдлэг өгч байгаа юм. Тэгвэл сургалтын хөтөлбөрийн дагуу 8 дугаар сарын 24-ний өдөр Монгол Улсын Зэвсэгт хүчний Жанжин штабаас Канад, Бангладеш, Индонез, Филиппин, Тайланд, Вьетнам улсын цэргийн хэвлэл мэдээллийн ажилтнуудад Монгол Улсын түүх, ёс уламжлал, зан заншлыг сурталчилсан өдөрлөгийг зохион байгуулж, зарим түүхэн ач холбогдол бүхий дурсгалт газраар аялуулав.

Оролцогч нар монголчууд аугаа түүхтэй бөгөөд цэргийн алба хаагчдаа хүндэтгэж, бахархдаг нь таалагдлаа хэмээн сэтгэгдлээ илэрхийлж, төрөлхийн эх оронч үзэл хүмүүжилтэй ард түмэн гэж тодорхойлж байлаа. 

Олон улсын цэргийн сэтгүүлчдийн мэргэжил арга зүйн сургалт маргааш өндөрлөнө.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19