Dark Light
Нийгэм | 2023-08-25

Модны 2 орчмын ТҮЦ-ийг нүүлгэлээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

НИТХ-ын 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 34 дүгээр тогтоолоор батлагдсан Нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа үйлчилгээ эрхлэх нийтлэг журмын 8.1.15 дахь заалт буюу “Түргэн үйлчилгээний цэг (ТҮЦ) эрхлэгчид нь инженерийн шугам сүлжээ, зам, талбайд засвар, тохижилтын ажил хийх үед эрх бүхий байгууллагаас өгсөн мэдэгдлийн дагуу газрыг чөлөөлөх” гэсэн заалтын дагуу энэ сарын 20-23-ны өдрүүдэд БГД-ийн 16-р хороо, Гандантэгчэнлин хийдийн баруун тал буюу “Макс Молл” их дэлгүүрээс дээш өгсөх замд байдаг автобусны буудлын орчимд зөвшөөрөлгүй байрлуулсан 10 ТҮЦ-ийг нүүлгэлээ.

Дээрх ажлыг дүүргийн Газар зохион байгуулалтын алба, Хүнс худалдаа үйлчилгээний хэлтэс, 16-р хорооны Засаг дарга ажлын алба,  “Баянгол- ХҮТ”, Цагдаагийн алба хаагчид хамтран зохион байгууллаа. 

ТҮЦ чөлөөлсөн газарт явган зам, тохижилтын ажил хийнэ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19