Dark Light
Нийгэм | 2023-08-25

Багш мэргэжлээр суралцах оюутнуудын төлбөрийг төр даана

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Шинэчилсэн хууль, эрх зүйн орчинд анхны хичээлийн жилийг эхлүүлэх гэж байгаатай холбогдуулан өнөөдөр "Боловсролын шинэ сэргэлт" боловсролын удирдлагууд болон боловсролын оролцогч талууд олон нийтэд мэдээлэл өгч байна.

Чуулганы үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ багш мэргэжлээр сурах оюутнууд болон багш магистрын зэргээр суралцах бол төр төлбөрийг 100 хувь бүрэн даана гэв.

Тодруулбал, 2030 он хүртэл багш мэргэжлийг сонгож байгаа оюутнуудын сургалтын төлбөрийг 100 хувь төр хариуцна, багш магистрт дотоодод суралцах бол сургалтын төлбөрийг 100 хувь төр хариуцна гэсэн юм.

Мөн "Боловсролын шинэ сэргэлт"-ийн хүрээнд цогц эрх зүйн орчныг бүрдүүлж байгааг салбар яамнаас мэдээллээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19