Dark Light
Нийгэм | 2023-08-25

161 дүгээр сургуулийн шинэ барилга бүрэн баригдаж дууслаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Нисэхийн 161 дүгээр сургуулийн 960 хүүхдийн суудалтай шинэ сургуулийн барилга угсралтын ажил бүрэн дуусаж, суралцагчдаа хүлээн авах бэлтгэл ажлаа хангаад байна.

Сургууль, цэцэрлэгийн чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, суралцагчдыг ая тухтай орчинд боловсрол эзэмшүүлэх, хамрах тойргийн сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд Нисэхийн 21 дүгээр хороо 161 дүгээр шинэ сургуулийн барилга угсралтын ажил бүрэн дуусаж, гадна талбайн тохижилт, ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтийн ажлаар үргэлжилж байна. 

161 дүгээр сургуулийн өргөтгөл 4 давхар буюу 960 хүүхдийн багтаамжтай бөгөөд барилгын зохион байгуулалт нь урлаг спортын заал, гадна сагсан бөмбөгийн талбай, теннисний талбай, хувцас солих өрөө, ариун цэврийн өрөө, агуулах, анги, бүлгийн өрөө тасалгаануудаас бүрдсэн зохион байгуулалттай. 

БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хөрөнгө оруулалтаар “ЖУНСОН КОНСТРАКШН” ХХК хийж гүйцэтгэлээ. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19