Dark Light
Нийгэм | 2023-08-25

Мотоциклтой залуу экскаваторын араас мөргөж амиа алджээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, автозамын уулзвар хэсэгт экскаваторын хойд талаас мотоциклтой хүн мөргөн эд ангид хавчуулагдсан, цогцсыг гаргаж чадахгүй байна гэсэн дуудлагыг өнөөдөр Онцгой байдлын албанд  02:45 цагт иржээ.

Дуудлагын дагуу нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход иргэн О-ын “Хьюндай R210W-9” загварын экскаваторын хойд талаас “Кавасаки” загварын мотоцикл мөргөж, иргэн З 25 настай, эрэгтэй экскаваторын хойд хэсэгт хавчуулагдан нас барсан байсан.

Улмаар “Холматра”-гийн задаргааны багаж ашиглан цогцсыг гаргаж, тус дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн зохицуулагчид шилжүүлэн өгсөн.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19