Dark Light
Нийгэм | 2023-08-25

Говьсүмбэр аймгийн төв цэвэрлэх байгууламжийн барилгын ажил үргэлжилж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол улсын засгийн газар Польш улсын засгийн газрын хамтын ажиллагааны хүрээнд Говьсүмбэр аймгийн төвийн цэвэрлэх байгууламж барих ажил үргэлжилж байна.

Барилгын ажлыг “Growing value” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд одоогийн байдлаар Захиргаа үйлдвэрийн барилгын баганан суурь шугаман суурийн ажил бүрэн хийгдэж, лагийг халдваргүйжүүлэх байрны ханын цутгалт эхэлсэн, биорактер хавтан суурийн ажил бүрэн дууссан ба ажлын графикийн дагуу 2023 оны 09 дүгээр сарын 22 гэхэд үндсэн краказын ажлыг бүрэн дуусгахаар төлөвлөөд байна. Цэвэрлэх байгууламжийг 2024 оны 08 дугаар сард бүрэн ашиглалтад оруулахаар ажиллаж байна. 

Цэвэрлэх байгууламж баригдсанаар Сүмбэр сумын 1750 айл өрх, 115 аж ахуйн нэгж, байгууллага холбогдож бохир усыг 98 хувь хүртэл цэвэрлэж, саарал усыг бүрэн ашиглах боломжтой болно.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19