Dark Light
Нийгэм | 2023-08-26

“Шилдэг офицер" уралдааны буудлагын тэмцээн амжилттай боллоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн нэрэмжит төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын “Шилдэг офицер” шалгаруулах уралдааны буудлагын тэмцээн Хужирбулан дахь Зэвсэгт хүчний сургалтын төвд амжилттай зохион байгуулагдлаа. 

Уралдаанд оролцож буй алба хаагчид 9мм ПМ гар буу, 7.62 АК, АКМ загварын автомат буугаар боловсруулсан дасгалыг гүйцэтгэн цэц мэргэнээ сорьсон юм.

Ийнхүү буудлагын тэмцээнд цагдаа, дотоодын цэргийн алба хаагчид амжилттай оролцож, Дотоодын цэргийн 05 дугаар ангийн Соён гэгээрүүлэх ажил хариуцсан мэргэжилтэн, дэслэгч Ц.Мөнхчимэг “Гутгаар байр”-т шалгарлаа.

Уралдаан өнөөдөр Чингэлтэй дүүргийн Хайрхан хөгжлийн төвд бие бялдрын бэлтгэлжилт, багаар ажиллах чадварын тэмцээнээр үргэлжилж, нэгдсэн дүн гарснаар “Шилдэг офицер” шалгарна. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19