Dark Light
Нийгэм | 2023-08-26

Э.Сумьяабэйс залуучуудын дэлхийн аваргын хүрэл медальтан боллоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Жюү жицүгийн дэлхийн аварга шалгаруулах U16, U18, U21 тэмцээн Казахстаны Астана хотод энэ сарын 20нд эхэлсэн. “JJIF” холбооны буюу бүсний ангилалгүй зохиогдож буй тэмцээнд дэлхийн 40 гаруй орны 1500 орчим тамирчид өрсөлдөж байгаа. Монгол Улсаас Б.Ариунцог, Ө.Эрдэнэбаатар дасгалжуулагчтай 40 тамирчин Астанаг зорьсон. 

16 хүртэлх насны ангилалд хөвгүүдийн -73 кг-ын жинд Б.Бат-эрдэнэ мөнгө, -50 кг-ын жинд Б.Билгүүнтэй, -60 кг-ын жинд Т.Мөнхдөл нар хүрэл медаль хүртсэн юм.

Өнөөдөр эрэгтэйчүүдийн 21 хүртэлх насны ангилалд манай улсаас 16 тамирчин дэвжээнд гарсан бөгөөд Энхбаярын Сумьяабэйс хүрэл медаль хүртлээ. Сумъяа эхний тойрогт Канадын жюү жицүч Марин Жэймсийг ялж, дараагийн тойрогт АНЭУ-ын тамирчин Алсувайди Омарт ялагдаж, улмаар

Израилын тамирчин Вачтелл Баракийг, торгуулийн барилдаанд БНСУ-Ын Ким Сеон Минийг ялснаар медалийн төлөө өрсөлдхөөр болсон. Хүрэл медалийн төлөө манай тамирчин Кыргызстаны жюү жицүч Урмак

Илиазбек Улуг ялснаар хүрэл медалийн болзол хангасан юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19