Хоёр жилд нэг удаа болдог Парапауэрлифтигийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотноо болж байна.
84 улсын 600 гаруй тамирчин өрсөлдөж буй уг тэмцээнээс Э.Содномпилжээ мөнгөн медаль авлаа. "Дубай 2023" ДАШТ-ий эрэгтэйчүүдийн -107 кг жинд таван тивийн 20 улсын 24 тамирчин оролцсон. "Токио 2020" Паралимпийн аварга Э.Содномпилжээ 247 кг жинг өргөж мөнгөн медаль авлаа. Тэрбээр 253 кг шахсан боловч шүүгч тооцоогүй байна. Тэрбээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, Биеийн тамир, спортын улсын хороо, Mongolian United Powerlifting Federation САУЭШАлбанд баярласанаа илэрхийлсэн байна.
Э.Содномпилжээгийн дараагийн тэмцээн БНХАУ-д болох Азийн Паралимпийн наадам юм.
АДМИН







Нийгэм




