Dark Light
Нийгэм | 2023-08-26

Т.Баярцэцэг буудлагын ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

"Баку -2023" Буудлагын ДАШТ-ий өчигдөр /2023.08.25/ явагдсан 50 метрийн сонгомол гар бууны дасгалд Т.Баярцэцэг мөнгөн медаль авлаа. Тэрбээр финалын буудлагад 534 оноогоор медальт байранд орсон бол энэ дасгалд манай бусад тамирчид ТОП10-т багтсан байна. Мөн багийн нийлбэр дүнгээр Монгол улсын гар бууны эмэгтэй баг (Т.Баярцэцэг, Э.Хишигдэлгэр, Ц.Анударь) 3-р байранд орсон байна. 

"Баку 2023" Буудлагын ДАШТэмцээний 25 метрийн стандарт гар бууны эмэгтэй дасгалд "Бээжин 2008" Олимпийн мөнгөн медальт О.Гүндэгмаа 6-р байранд орлоо. Мөн 50 метрт хэвтээгээс 60 сум буудах дасгалд О.Есүгэн, Ч.Нарантуяа, Г.Нандинзаяа нар цэц мэргээ сорьж, багийн дүнгээр 11-р байр эзлэв. Буудлагийн ДАШТ ирэх есдугээр сарын 1-д өндөрлөнө. Монголын багаас О.Есүгэн "Парис 2024" Олимпын наадмын анхны эрхийг аваад байгаа билээ.

100 гаруй оролцож буй буудлагын ДАШТ-ээс Ази тивээс БНХАУ, Энэтхэг, БНСУ, Монгол, Тайвань зэрэг ирэх онд Францын Парис хотод болох Олимпын эрхээ аваад байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19