Dark Light
Нийгэм | 2023-08-26

“Солонгосын соёлын өдрүүд-2023” арга хэмжээ үргэлжилж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

“Солонгосын соёлын өдрүүд-2023” арга хэмжээ наймдугаар сарын 25-27-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд болж буй.  Өдөрлөгт өмнөд Солонгос улсын үндэсний соёл уламжлалыг илтгэх  олон талт үйл ажиллагаа зохион байгуулагдаж байна. 

Тухайлбал солонгосын уламжлалт халуун ногоотой хоолны амталгаат худалдаа, үндэсний хувцас, эдлэл хэрэглэлийн үзэсгэлэн, эмнэлгийн  зөвлөгөө үйлчилгээ, гоо сайхны бүтээгдэхүүний  худалдаа болж байна. Мөн их сургуулиудын талаарх зөвлөгөө мэдээллийг үнэ төлбөргүй өгч  байна.

Соёлын өдрүүд өнөөдөр Солонгос дуунд дурлагсдын дунд “OPEN MIC” болон танин мэдэхүйн АХА тэмцээнээр үргэлжилнэ.  Мөн Megamax K pop хамтлагийн тоглолт орой 18:30 минутаас эхлэх юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19