Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын дунд зохион байгуулагдсан “Шилдэг залуу офицер шалгаруулах уралдаан-2023” энэ сарын 24-ний өдрөөс 26-ны өдрүүдэд маш өрсөлдөөнтэй явагдаж шилдгүүд тодорлоо.
“Шилдэг эрэгтэй офицер”-оор Зэвсэгт хүчний Жанжин штабын ахмад Г.Жавхлантөгс, ахмад Ч.Мандуул, Батлан хамгаалах яамны хошууч Ц.Даваадорж нар шалгарлаа.
Мөн “Шилдэг эмэгтэй офицер”-оор Зэвсэгт хүчний Жанжин штабын ахмад Н.Дэлгэрмаа, дэслэгч Н.Ууганцэцэг, Хил хамгаалах ерөнхий газрын ахлах дэслэгч П.Отгондулам нар тодорч бусдыгаа манлайлав.
Уг тэмцээний шагнал гардуулах ёслолын ажиллагаанд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Б.Энх-Амгалан, Ерөнхийлөгчийн батлан хамгаалах, аюулгүй байдал хариуцсан зөвлөх, бригадын генерал Д.Баасандамба, Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай, Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо, ЗХЖШ-ын Сургалт бэлтгэлийн газрын дарга, бригадын генерал Г.Болор, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын удирдлага, алба хаагчид оролцсон юм.
АДМИН







Нийгэм




