Дэлхийн оюутан залуусын фестиваль наадам ОХУ-ын Екатеринбург хотод болж байгаа. Өнөөдөр чөлөөт бөхийн төрлийн 65 кг-ын жинд Даваанямын Төрбаяр Монголын баг тамирчдын анхны медалийг хүртлээ. Эхний тойрогт ОХУ-ын Тува БНУ-ын Их сургуулийн оюутан К. Монгушд ялагдаж, түүнийг дагаж барилдан бүх өрсөлдөгчөө илүүрхэн ялсан.
Чөлөөт бөхийн төрөлд манай улсаас Ц.Баярсайхан дасгалжуулагчтай 4 тамирчин Екатеринбургийг зорьсон ба 57 кг-ын жинд С.Жигүүр, 61 кг-ын жинд Р.Баттулга, 65 кг-д Д.Төрбаяр, 70 кг-ын жинд Ш.Дэлэг нар өрсөлдсөн юм.
АДМИН







Нийгэм




