Dark Light
Нийгэм | 2023-08-27

"Энхийн элч-2023" ОУ-ын Хүмүүнлэгийн сургуулийн хаалтын ажиллагаа боллоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол Улсын Зэвсэгт хүчин, Энэтхэг-Номхон далай дахь Америкийн Нэгдсэн Улсын командлалын Агаарын цэргийн хүчний хамтарсан “Энхийн элч-2023” олон улсын эмнэлэг, барилга-инженерийн хүмүүнлэгийн сургуулийн хаалтын ажиллагаа болов. 

“Энхийн элч-2023” эмнэлэг, барилга-инженерийн  сургуулийн хүрээнд  Архангай аймгийн Батцэнгэл, Их тамир сумын иргэдэд Монгол, АНУ, Непал, Тайланд улсын эмч, эмнэлгийн ажилтнууд нүд, шүд, дотор, зүрх судас, хүүхэд, сэргээн засах чиглэлээр эрүүл мэндийн үзлэгийг үнэ төлбөргүй үзүүллээ. Мөн Жаргалант, Цэнхэр сумдын ЗДТГ, ЕБС, ЭМТ, ахмадын төвд шаардлагатай засвар, сантехникийн болон цахилгааны засварыг Монгол, АНУ, Австрали улсын инженерүүд хамтран хийж байгаа юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19