Dark Light
Нийгэм | 2023-08-28

Даатгалын компаниудын нийт хөрөнгийн хэмжээ 518.3 тэрбум төгрөгт хүрчээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Энэ оны хагас жилийн байдлаар даатгалын компаниудын нийт хөрөнгийн хэмжээ өмнөх оны мөн үетэй харьцуулахад 20.2 хувиар өсөж 518.3 тэрбум төгрөгт хүрсэн бол 2019 оны мөн үетэй харьцуулахад 46.1 хувиар өсжээ.

Мөн ердийн даатгалын компаниудын нийт хөрөнгийн хэмжээ өмнөх оны мөн үетэй харьцуулахад 20.6 хувиар өсөж 433.2 тэрбум төгрөгт хүрч, салбарын нийт хөрөнгийн 83.6 хувийг эзэлж байна.

Харин давхар даатгалын компаниудын нийт хөрөнгө өмнөх оны мөн үетэй харьцуулахад 10.5 хувиар өсөж, 68.5 тэрбум төгрөгт хүрсэн нь салбарын нийт хөрөнгийн 13.2 хувийг эзэлжээ. Урт хугацааны даатгалын компанийн нийт хөрөнгийн хэмжээ өмнөх оны мөн үетэй харьцуулахад 64.5 хувиар өсөж, 16.6 тэрбум төгрөгт хүрч, салбарын 3.2 хувийг эзэлж байна гэж Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээллээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19