Dark Light
Нийгэм | 2023-08-28

Алтны гарал үүслийн талаарх уулзалт зохион байгууллаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын “Хариуцлагатай алт олборлогч” зөвлөмж болон олон улсын мөнгө угаах терроризмтой тэмцэх эрх зүйн орчин шинэчлэгдсэнтэй холбоотойгоор Швейцарын холбооны улсын үнэт металл цэвэршүүлэх “Argor Heraeus SA” компанийн төлөөлөл Монгол Улсад ажиллав.

Энэ хүрээнд тус компанийн төлөөлөл 2023 оны наймдугаар сарын 20-27-ны өдрүүдэд Баянхонгор аймаг дахь алтны олборлолт, нийлүүлэлт, гарал үүсэл, сорьцлолтын үйл ажиллагаатай танилцаж, стандартын дагуу аудит хийлээ.

Түүнчлэн үнэт металл цэвэршүүлэх үйлдвэрийн ирээдүйн чиг хандлага, хариуцлагатай алт олборлолт, гарал үүслийн баталгаажуулалтын талаар Монголбанк, арилжааны банкнууд болон олборлогч компани, алтны арилжаа эрхлэгчдийн холбооны төлөөлөлтэй уулзалт зохион байгуулсан юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19