Сургууль, цэцэрлэгийн чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, суралцагчдыг ая тухтай орчинд боловсрол эзэмшүүлэх, багш ажилтнуудын ажиллах орчин нөхцөлийг сайжруулах, хамрах тойргийн сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор нийслэлд 29 сургууль, цэцэрлэгийн барилгыг оруулахаар ажиллаж байна.
Хан-Уул дүүргийн хөрөнгө оруулалтаар тус дүүргийн 4 дүгээр хороонд 200 ортой шинэ цэцэрлэгийн барилга, гадна тохижилт, ногоон байгууламжийн ажил бүрэн дуусаж ашиглагчид хүлээлгэн өглөө.
“Скайлайн” ХХК-ний зурсан зургаар “Тэргүүн констракшн” ХХК барилгын ажлыг гүйцэтгэж Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллаж байнa.
АДМИН







Нийгэм




