Dark Light
Нийгэм | 2023-08-29

Булган аймгийн цагдаагийн алба хаагчийн асуудлаар шалгалтын ажиллагаа явуулна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Олон нийтийн цахим сүлжээнд Булган аймгийн цагдаагийн алба хаагч О.Цэлмэг тус аймгийн цагдаагийн газрын дарга нар цалингийн тодорхой хувийг хасдаг, түүнийхээ дараа мэдэгддэг болон бусад асуудлуудыг дэлгэж шүгэл үлээсэн. 

Уг асуудалтай холбогдуулан ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар хэвлэлд мэдээлэл өгсөн байна.

Тэрбээр: "Булган аймгийн цагдаагийн алба хаагчийн өгсөн мэдээлэлтэй холбогдуулан ЦЕГ-ын дэд дарга П.Оростогоогоор ахлуулсан бүрэлдэхүүн замдаа гарсан. Тус аймгийн цагдаагийн газарт шалгалтын ажиллагаа явуулна. Яг ямар үндэслэлээр цалин, хөлсийг хассан тухай шалгалтын дүнг эргэн танилцуулна" гэв. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19