Нийслэлийн Засаг даргын захирамжаар иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах хүрээнд зөвшөөрөлгүй барьсан гарааш, хашаа, хайсыг буулгах ажил үргэлжилж буй. Тухайлбал, Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 20 дугаар сургуулийн хойд талын зөвшөөрөлгүй гараашнуудыг буулгаж, газрыг чөлөөлсөн. Ийн 3 мянган ам метр газрыг хамарсан эл талбайг нөхөн сэргээж, явган хүний зам тавьж, сандал, саравч, гэрэлтүүлэг, хогийн сав байрлуулан, авто зогсоол, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажлыг хийж дуусаад буй.
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар тус ажлыг “Кристал инженеринг констракшн” ХХК хийж гүйцэтгэв.
АДМИН







Нийгэм




