Dark Light
Нийгэм | 2023-08-30

Тусгай зориулалтаар агнуурын амьтныг агнах дуудлага худалдааг зохион байгууллаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 6 дугаар сарын 22-ны А/215 тоот тушаалаар Завхан аймагт 2 толгой угалз, 6 толгой халиун буга, 4 толгой тэхийг тусгай зориулалтаар агнах зөвшөөрөл олгосон.

Энэхүү тушаалын хүрээнд Завхан аймагт тусгай зориулалтын агнуурын амьтныг агнах шаардлагуудыг хангасан иргэн, аж ахуйн нэгжид эрх олгох дуудлага худалдааг цахимаар зохион байгууллаа.

Завхан аймгийн 4 сумын 5 агнуурын бүсээс эдгээр амьтдыг агнах эрхийн төлөө 4 аж ахуйн нэгж, иргэн өрсөлдсөнөөс “Яагд энд тур” ХХК, “Зэв Хантинг Энд Сафари Турс” ХХК шалгаран агнуурын эрхээ авч, гэрээ байгуулав. 

Дуудлага худалдаанаас орсон 72,500,000 төгрөгийн орлогыг төсөвт төвлөрүүлэх ба орлогын 50%-ийг аймгийн ан агнуурын менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд зарцуулах юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19