Dark Light
Нийгэм | 2023-08-30

Суудлын автомашин мөргөлдөж, 2 хүн амиа алджээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Дундговь аймгийн Хулд сумын Олдох багийн “Өнч” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 115 км, сумын төвөөс урд зүгт 15 км/-т 2 суудлын автомашин мөргөлдөж автомашины эд ангид хүн хавчуулагдсан тухай дуудлагыг 8 сарын 29-ний өдрийн 04:10 цагт аймгийн Онцгой байдлын газрын Хулд сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид хүлээн авчээ. Алба хаагчдыг очиход “Тоёота-Эстима” загварын автомашинд жолооч Г /46 настай, эрэгтэй/ автомашины эд ангид хавчуулагдсан байсныг 20 минут ажиллан эсэн мэнд гарган сумын Эрүүл мэндийн төвийн эмчид хүлээлгэн өгсөн. Харин эзэмшигч тодорхойгүй “Х-Тrail” загварын суудлын автомашин дотор нэр, нас тодорхойгүй 2 эрэгтэй хүн автомашины эд ангид хавцуулагдаж нас барсан байсныг 20 минут ажиллаж цогцсыг гарган аймгийн Цагдаагийн газрын эрүүгийн мөрдөгчид шилжүүлэн өгсөн байна. 

Эх сурвалж: ОБЕГ


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19